Макс Ферстаппен тэргүүллээ хадгалсаар байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-07-29 12:12:11

МОСКВА, 2024 оны долоодугаар сарын 29 /РИА Новости/ “Формула-1” ангиллын авто уралдааны ДАШТ-ний 14 дэх гараа буюу Бельгийн Гран-при тэмцээн дуусаж, нийлбэр дүнгээр “Ред Булл” багийн нидерланд нисгэгч Макс Ферстаппен тэргүүлж байна.

 

Ням гарагт Ферстаппен тавдугаар байраар барианд орсон бол түүний хамгийн ойрын өрсөлдөгч, “Макларен” багийн нисгэгч Ландо Норрис зургаадугаарт оржээ.  

 

Одоогийн байдлаар Ферстаппен нийт 275 оноотойгоор тэмцээний хүснэгтийн хамгийн эхэнд бичигдэж байгаа бол түүний дараа 197 оноотой Норрис орж байна. Эхний 10-т жагссан нисгэгчдийг дурдвал:  

 3. Шарль Леклер (Монако, "Феррари") – 174 оноо

4. Оскар Пиастри (Австрали, "Макларен") – 164 оноо

5. Карлос Сайнс (Испани, "Феррари") – 160 оноо

6. Льюис Хэмилтон (Их Британи, "Мерседес") – 143 оноо  

7. Жордж Расселл (Их Британи, "Мерседес") – 141 оноо  

8. Серхио Перес (Мексик, "Ред Булл") – 129 оноо  

9. Фернандо Алонсо (Испани, "Астон Мартин") – 47 оноо  

10. Лэнс Стролл (Канад, "Астон Мартин") – 24 оноотойгоор удаалжээ.

 

Зохион бүтээгчдийн цомын төлөөх өрсөлдөөнд "Ред Булл" баг (404 оноо) давамгайлж байгаа бол эхний тавд   “Макларен" (361), "Феррари" (340), "Мерседес" (284),  "Астон Мартин" (71) багууд орж байна.

 

ДАШТ-ний дараагийн гараа 8 дугаар сарын 23-25-нд Нидерландад болно.

 

関連ニュース