Эрэгтэйчүүдийн триатлоны тэмцээнийг Сена мөрний бохирдлын улмаас хойшлуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ПАРИС, 2024 оны долоодугаар сарын 30 /AFP/. Сена мөрний усны чанарыг тодорхойлох шинжилгээгээр бохирдлын түвшнийг тогтоосны дараа Парисын Олимпын эрэгтэйчүүдийн триатлоны тэмцээнийг мягмар гарагт эхлэхээс хэдхэн цагийн өмнө хойшлуулахаар шийдвэрлэснийг зохион байгуулагчид мэдэгдлээ.
Олимпыг зохион
байгуулагчдын зүгээс Сена мөрөнд сэлэхэд аюулгүй гэж удаа дараа мэдэгдэж байсан боловч эрэгтэйчүүдийн тэмцээнийг 24 цагаар хойшлуулж, лхагва гарагт эмэгтэйчүүдийн тэмцээн явагдсаны дараа зохион байгуулахаар болжээ.
“Парис-2024” наадмыг зохион байгуулах хороо болон
Дэлхийн триатлоны холбооноос
гаргасан хамтарсан мэдэгдэлд,
өнгөрсөн баасан, бямба гарагт
Францын нийслэлд их хэмжээний бороо орсны улмаас бохирдол үүссэнийг дурдаад, тамирчдын эрүүл мэндийг эн тэргүүнд тавьж, тэмцээнийг хойшлуулахаар шийдвэрлэснийг онцлон тэмдэглэсэн байна.
"Өнөөдөр Сена мөрний усны чанарыг шинжлэхэд хангалттай баталгаатай үзүүлэлт гарсангүй. Бидний хянаж үл чадах
цаг агаарын үзэгдлийн улмаас
усны чанар өөрчлөгдсөн тул
тэмцээний
хуваарийг өөрчлөхөд хүрлээ” гэж дээрх
мэдэгдэлд дурджээ.
Өнгөрсөн долоо хоногт орсон
борооны улмаас мөрний ус бохирдсон тул зохион байгуулагчид Сена мөрөнд ням, даваа
гарагт хийхээр төлөвлөж байсан бэлтгэл сургуулилалтыг өмнө нь
цуцалсан юм. Улмаар энэ долоо хоногт Парист
хурц нартай
байх төлөвтэй байгаа нь бохирдлыг бууруулах тул мягмар гаргийн уралдааныг товлосны дагуу зохион байгуулна гэж байв.
Францын эрх баригчид сүүлийн 10
жилийн хугацаанд Сена мөрнийг цэвэрлэхэд 1.4 тэрбум евро буюу 1.5 тэрбум
ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд үүний хүрээнд
Парис болон түүний эргэн тойронд ус цэвэршүүлэх, хадгалах байгууламжийг шинээр байгуулжээ. Гэвч аадар борооны улмаас газар доорх ус зайлуулах суваг, бохирын шугам усанд автаж, мөрний ус бохирдсон байна.
Ер бусын чийглэг хавар болж, зун эхэлсний дараа Сена мөрний усны шинжилгээний хариу долоодугаар сарын эхэн үе хүртэл хангалтгүй гарсаар байсан нь “Парис-2024” наадмыг зохион байгуулагчдын толгойны
өвчин болж байлаа.
Зарим тохиолдолд бактерийн хэмжээ зөвшөөрөгдөх үзүүлэлтээс 10 дахин давж байжээ.
Триатлон бол Олимпын хоёр дахь долоо хоногт болох усан сэлэлтийн марафон тэмцээний өмнө Сена мөрөн дээр болох эхний
тэмцээн юм.