“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Тайж хайрханы бэлд болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль энэ сарын 16-18-ны өдрүүдэд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Тайж хайрханы бэлд болно.
Соёлын биет бус өвийн 7 ай савын хүрээнд болох тус наадамд Монгол Улсаас 880 өвлөн уламжлагч, 10 гаруй гадаадын улс орны 150 гаруй төлөөлөл оролцох юм. Наадмын үеэр отог, өртөө бүрээр зочлон өв соёлтойгоо танилцах, үзүүлэн тоглолт үзэж сонирхох, соёлын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн худалдан авах, хүүхэд багачууд гэр бүлд зориулсан соёлын боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдах, амтат хоолоор үйлчлүүлэх боломжтой аж.
Манай улс Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-гийн 2003 оны конвенцод 2005 онд нэгдэн орсон бөгөөд өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээдэг.