ДАРХАН-УУЛ: Зөөврийн хайрцгаар 10-ны өдөр санал авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 63 дугаар зүйлд зааснаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах үйл ажиллагааг аравдугаар сарын 10-ны өдөр 9.00-20.00 цагт зохион байгуулна.
Дараах
сонгогчид зөөврийн хайрцгаар санал өгөх боломжтой.
Эрүүл мэндийн
байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч;
Нийтийн
дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч;
Зөрчлийн
улмаас баривчлагдсан, саатуулагдсан сонгогч,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогчийн хүсэлт, эмнэлгийн магадалгаа эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авна.
Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг тухайн хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн хэсгийн хорооны даргын баталсан хуваарь, чиглэлийн дагуу оршин суугаа газарт нь очиж авах үүрэгтэй.
Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн иргэний үнэмлэхийг шалгаж, түүнд үндэслэн саналын хуудас олгоно.
Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажилд өөр өөр нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн төлөөлөл бүхий хоёроос доошгүй ажиглагчийг оролцуулж болно.
Ташрамд, аймаг, нийслэл, сум, дүүргийн
ИТХ-ын сонгууль баасан гараг буюу аравдугаар сарын 11-ний өдөр болно.