Өв соёлоо дээдэлдэг Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-18 10:57:47

Ховд аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар аймгийн ЗДТГ-т байрладаг байснаа 2014 онд шинэ байртай болсон билээ. Эднийх Үндэсний монгол бичгээр хаягаа хийсэн цөөн байгууллагуудын нэг.

Тус байгууллага аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга, хот байгуулалтын болон газрын харилцааны талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, барилга хот байгуулалт, нийтийн аж ахуйн чиглэлийн төрөл бүрийн төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтэнд хяналт тавьдаг.

Мөн  захиалагчийн үүрэг гүйцэтгэх мөн түүнчлэн аймгийн эдийн засаг, нийгмийн зорилтыг хот байгуулалт, төлөвлөлтийн бодлоготой уялдуулан хотын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын газрыг баталгаажуулах, газрын кадастр эрхлэх, мэдээллийн сан байгуулж нийтэд мэдээллээр үйлчлэх зорилготой. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний монгол бичиг, өв соёлоо дээдлэх санаачилгыг дэмжиж 2015  онд байгууллагынхаа хаягийг Монгол бичгээр бичиж байршуулсан нь содон сонирхолтой харагдаж байна.

Үндэсний монгол бичгээр хаягаа хийсэн  талаар  Ховд аймгийн Газрын Харилцаа, Барилга хот байгуулалтын газрын дарга Э.Дөлбадралтай уулзахад “ Ер нь монгол бичгээр бичсэн хаяг хаана ч гоё харагддаг. Манай барилга 2014 онд ашиглалтад орж, 2015 онд хаягаа Улаанбаатар хотод хэвлэлийн газар хийлгэж байршуулсан” гэв.

Тэрээр Ховд аймгийн Гзарын Харилцаа,Барилга хот байгуулалтын  газар бүтцийн хувьд Газрын удирдлагын хэлтэс, Барилга хот байгуулалтын хоёр хэлтэстэй.Геодези зурагзүйн газраас баталсаны дагуу 16 хүний бүрэлдхүүнтэй. Аймгийн Сумдын ЗДТГ-т 17 газрын даамал ажилладаг.

Одоо 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг тооцож, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний санал авах ажил ид явагдаж байна.

Цаг улирлын байдал, тодорхой үечлэлтэй  холбоотой барилгын салбарын ажил түр зогсож, Малчны хороололд 300 айл газар авахаар төлөвлөснөөс, 100 айл газраа аваад байна. Харин Мандах наран хороололд газар хуваарилах, эрэлттэй байгаа газруудад зөв хуваарилалт хийх ажил хийж байгаа ажээ.

А.Бямбасүрэн

 

関連ニュース