ХОВД: Төлөөлөгчдийн мэдлэгийг өргөжүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-д 41 төлөөлөгч, сумын ИТХ-д 367 төлөөлөгч ажиллаж байна. Эдгээр төлөөлөгчийн 60-70 хувь нь энэ онд анх удаа сонгогдсон юм.
Иймээс төлөөлөгчийн мэдлэг, чадварыг хөгжүүлэхэд холбогдох байгууллагаас үе шаттай анхаарч байна.
Тодруулбал, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт энэ сарын 18-нд боллоо.
Сургалтад 400 орчим төлөөлөгч оролцсон бөгөөд аймаг, сум, багийн иргэдийн саналыг хүлээн авах, орон нутгийн төсөв батлах, бодлого боловсруулах чиглэлээр шинэ мэдлэг, мэдээлэлтэй болжээ.
Мөн аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах явц, гол зорилго, зорилтын талаар оролцогчид мэдээлэл солилцлоо.
Ирэх 12 дугаар сард уг хөтөлбөр болон 2025 оны төсвийн төслийг батална гэж Ховд аймгийн ИТХ, ЗДТГ-аас мэдээллээ.