ХОВД: Төрийн албаны ерөнхий шалгалтад 170 иргэн оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Энэ оны дөрөвдүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт маргааш эхэлнэ.
Тус шалгалтад оролцохоор Ховд аймгаас 170 иргэн бүртгүүлжээ.
Шалгалтыг энэ сарын 20, 21-ний өдөр Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд найман ээлжээр зохион байгуулна.
Эхний ээлжийн шалгалт маргааш өглөө орон нутгийн цагаар 07:30 цагт эхэлнэ гэж Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээллээ.