Австралийн Нээлттэй тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх теннисчид тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-01-21 09:59:38

МОСКВА, 2025 оны нэгдүгээр сарын 21 /РИА Новости/.  Мельбурн хотноо болж буй Австралийн аварга шалгаруулах Нээлттэй тэмцээний ¼-ийн шигшээ тоглолтод оролцох теннисчдийн нэрс тодорхой болжээ.


Хатуу хучилттай талбайд болж буй энэ тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шилдэг наймд шалгарсан Италийн Янник Синнер Австралийн Алекс де Минауртай /чансааны 8 номер/ учраа таарсан бөгөөд ялсан нь Италийн Лоренцо Сонего, АНУ-ын Бен Шелдон /21/ хоёрын хожсонтой нь хагас шигшээд тоглоно.   


Australian Open тэмцээнд 10 удаа түрүүлсэн Новак Жокович /7/ Испанийн Карлос Алькарастай /3/, Германы Александр Зверев /2/ хагас шигшээд шалгарахын төлөө АНУ-ын Томми Пол /12/-той тоглохоор болсон байна.


Я.Синнер өнгөрсөн оны тэмцээний финалд Оросын теннисчин Даниил Медведевийг ялснаар аваргалсан юм. 

関連ニュース