ХОВД: Төрийн албан хаагчдыг гэмт хэргээс сэргийлэх чиглэлээр ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-02-18 12:06:47

Жаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Ховд аймагт энэ онд цахим залилан, бусад төрлийн гэмт хэрэг, зөрчил нэмэгдэх хандлагатай байна.

Иймээс мэргэжлийн байгууллагууд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр боллоо.

Одоогийн байдлаар төрийн байгууллага тус бүр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан чиг үүрэг бүхий ажилтан томилж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж байна.

Цаашид байгууллагын ажилтан, төрийн албан хаагчдад зориулсан сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа, уулзалт, зөвлөн туслах үйлчилгээ зэргийг үе шаттай хэрэгжүүлэх юм. Ингэснээр төрийн байгууллагын ажилтнуудтай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурна гэж мэргэжилтнүүд үзэж байна.  

Энэ хүрээнд өчигдөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа.

Сургалтын зохион байгуулагчаар Ховд аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ, Цагдаагийн газар хамтран ажиллалаа. Сургалтад төрийн байгууллагын  удирдлага, холбогдох мэргэжилтнүүдийн төлөөлөл 70 гаруй хүн оролцож, мэдээлэл солилцов.

関連ニュース