А.Овечкины анхны тоглолтын тасалбарыг дуудлагаар худалджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-02-27 16:15:59

ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 27 /TASS/. Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн “Вашингтон Кэпиталз” багийн довтлогч Александр Овечкины анхны тоглолтын тасалбар дуудлага худалдаагаар 10.5 мянган ам.доллароор зарагдсан тухай сэтгүүлч Даррен Ровелл олон нийтийн Х сүлжээнд мэдээлжээ. 


А.Овечкины оролцсон анхны тоглолт 2005 оны аравдугаар сарын 5-нд болж байсан юм. Тухайн үед “Вашингтон Кэпиталз” баг "Коламбус Блю Жекетс" багийг талбайдаа 3:2-оор хожиж, Оросын довтлогч хоёр шайб оруулж байв.


Өдгөө 39 настай А.Овечкин Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн энэ оны аварга шалгаруулах тэмцээнд 883 шайб оруулаад байгаа ба тэрбээр эл үзүүлэлтээр Канадын тоглогч домогт Уэйн Гретцкигийн (894) ард бичигдэж байгаа юм. Оросын хоккейчин дөрөвдүгээр сарын 3-ны шөнө “Каролина Харрикейнз” багийн талбайд болох тоглолтод У.Грецкийн рекордыг эвдэнэ гэж найдаж байна.


Лигийн аварга шалгаруулах тэмцээнд “Вашингтон Кэпиталз” баг дахиад 24 тоглолт хийх үлдээд байна.

関連ニュース