Засгийн газрын хуралдаанаар төсвийн нөхцөл байдлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-03-12 15:06:00

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.


Тус хуралдаанаар төсвийн нөхцөл байдал, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд томилох тухай, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгой нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай, Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал болон дотоод борлуулах уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам батлах тухай" Засгийн газрын тогтоолын төсөл, Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоомжийн төсөл, Нийслэлийн шуурхай штабын 6 дугаар хуралдаан дүн, Монгол, Францын Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн хуралдааны тухай, Эгийн голын УЦС төслийн өнөөгийн явц зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.


Нийт 19 асуудал хуралдааны товд багтжээ.

 


関連ニュース