ХОВД: “80+” хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-03-29 20:05:23

Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн эрүүл мэндийн салбарынхан “80+” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 


Тус хөтөлбөр нь дөрвөн зорилттой ба найман үзүүлэлтийг сайжруулахаар 30 гаруй үйл ажиллагаа төлөвлөжээ.


Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийгмийн эрүүл мэндийг дэмжих, эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, оношилгоо, эмчилгээний техник, тоног төхөөрөмжийг сайжруулах, шинэчлэх, өвчлөл болон нас баралтын тэргүүлэх шалтгааныг бууруулах зэрэг олон эерэг үр дүн гарна гэж салбарын удирдлагууд тодорхойлж байна. 


Иймд дээрх хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэх тухай энэ сарын 28-нд болсон Ховд аймгийн ИТХ-ын гуравдугаар хуралдаанаар хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжин баталлаа.     

関連ニュース