ХОВД: Сар бүрийн эхний долоо хоногийн даваа гаргийг "Монгол дээлтэй өдөр" болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-04-01 15:11:12

Жаргалант. 2025 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргын 2025 оны А/162 дугаар захирамжаар сар бүрийн эхний долоо хоногийн даваа гаргийг "Монгол дээлтэй өдөр" болгожээ.

Ховд аймагт халх, дөрвөд, торгууд, захчин гэх мэт 10 гаруй угсаатан аж төрж байна.

Эдгээр угсаатны өв соёлын салшгүй хэсэг бол дээл.


Иймд үндэсний дээл хувцсаа дээдлэн өмсөж хэвших, улмаар язгуур хэв шинжийг хадгалах, хүүхэд, өсвөр, залуу үеийнхэнд ач холбогдлыг нь таниулах үүднээс Ховдынхон сар бүрийн эхний долоо хоногийн даваа гаргийг "Монгол дээлтэй өдөр" болгох уриалга гаргасан юм. 

関連ニュース