ХОВД: Ойрын өдрүүдэд салхи шуургатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-04-14 15:44:29

Жаргалант, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс энэ сарын 23-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа. 


Энэ арав хоногийн ихэнх хугацаанд салхи шуургатай байна. 


Энэ сарын 16, 19, 22-нд зарим газраар, энэ сарын 17-нд ихэнх нутгаар бага зэргийн хур тунадас орно.


Салхи энэ сарын 15, 18, 19, 20-нд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр байх төлөвтэй.

 

Харин агаарын температурын хувьд энэ сарын 16-ны өдрөөс ихэнх нутгаар сэрүүсч, уулархаг нутгаар шөнөдөө -5-10 градус хүйтэн, өдөртөө +2+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан, өдөртөө +9+14 градус дулаан байна.


関連ニュース