Монгол, Хорватын Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн IV зөвлөлдөх уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-04-14 16:33:00

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын яам хоорондын Улс төрийн дөрөвдүгээр зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо өнөөдөр болов.


Улс төрийн зөвлөлдөх уулзалтаар Монгол, Хорватын урт хугацааны хөгжлийн бодлого, түүнд тусгасан зорилтуудын талаар танилцуулж, энэ хүрээнд хамтын ажиллагааг тэлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Мөн хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ойн менежмент, аялал жуулчлал, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохирлоо. Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг бэхжүүлэхээ талууд нотолж, олон улс, бүс нутгийн зарим асуудлаар санал солилцов.


Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, хорватын талаас Гадаад хэрэг, Европын яамны Улс төрийн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Франо Матушич нар тэргүүлэв. Монгол Улс Бүгд Найрамдах Хорват Улстай 1993 оны гуравдугаар сарын 10-нд дипломат харилцаа тогтоосон гэж ГХЯ-наас мэдээллээ.

関連ニュース