ХОВД: Иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-04-19 17:50:28

Жаргалант, 2025 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Норвегийн тусламжийн байгууллагаас Ховд аймагт 2025-2026 онд иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх бэлтгэл төсөл хэрэгжүүлнэ.

 

Энэ сарын 18-нд төслийн удирдах зөвлөл хуралдаж, цаашид хэрэгжүүлэх ажлын тухай хэлэлцэв. 


Норвегийн тусламжийн байгууллага нь Ховд аймагт 2008-2017 онд “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх” төсөл, 2009-2018 онд “Хүүхдийн эрх хөгжил” төсөл, 2018-2024 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил” төслийг хэрэгжүүлсэн. 


Уг төслийн үр дүнгийн тогтвортой байдлыг үнэлэх судалгаа хийж, цаашид хэрэгжүүлэх төслийн чиглэлийг боловсруулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо, бусад төрийн бус байгууллагын урт хугацаанд тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэх, чадваржуулах сургалт зохион байгуулах, туршлагаа түгээхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор дээрх бэлтгэл төслийг хэрэгжүүлэх юм. 


Иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх бэлтгэл төслийн хүрээнд энэ онд дөрвөн зорилтын дагуу 24 ажил зохион байгуулахаар төлөвлөсөн гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.


関連ニュース