Монгол Улс “TSM” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2025-04-22 12:19:48

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” (TУУТ) стандартыг албан ёсоор нэвтрүүлж, хэрэгжүүлэгч буй 13 дахь орон боллоо.


ТУУТ стандарт нь олборлох салбарт хариуцлагатай ажиллагааг дэмжих үндсэн зарчмыг баримталдаг. Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА) энэ стандартад нэгдэж, олон улсын туршлагыг эх орондоо амжилттай нутагшуулах, уул уурхайн салбарт хариуцлагатай байхыг дэмжиж байна.


Дээрх стандартыг хэрэгжүүлж буй компаниудад олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх, зах зээлд нэр хүндээ өсгөх, санхүүгийн дэмжлэг авах зэрэг томоохон боломж нээгддэг байна. Хариуцлагатай уул уурхайн компаниуд нэмэгдэх нь олон нийтийн ойлголт, хандлага, дэмжлэгийг олж авахад чухал үүрэг гүйцэтгэж, энэ нь уул уурхайн салбарын урт хугацааны тогтвортой хөгжилд чухал нөлөөтэй аж

関連ニュース