БАЯН-ӨЛГИЙ: “Хүүхэд - Хайр - Ирээдүй” уран илтгэлийн тэмцээн зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас Ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурагчдын дунд “Хүүхэд - Хайр - Ирээдүй” уран илтгэлийн тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд аймгийн төвийн
ерөнхий боловсролын сургуулиуд болон Толбо, Цэнгэл, Улаанхус сумын Согоог баг, Алтанцөгц, Бугат зэрэг сумаас 40 орчим сурагч
оролцон, өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй
илэрхийлж, бусдыг манлайлах ур чадвараа сорилоо.
Уран илтгэлийн тэмцээнд оролцогчид хүүхдийн байгууллагын үүсэл хөгжил, үйл
ажиллагаа, боловсролын салбарт болон хүүхдүүдийн өмнө тулгамдсан асуудлууд, өөрсдийн хүсэл мөрөөдөл,
ирээдүйд сонгох мэргэжил зэрэг чөлөөт сэдвээр нээлттэй илтгэн уралдлаа.
Уг тэмцээний 1 дүгээр байрт Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн
10 дугаар ангийн сурагч Муратбекийн Асель, 2 дугаар байрт Улаанхус сумын Согоог багийн ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч Рысбекийн Аймөлдир, 3 дугаар байрт Бугат сумын
ЕБС-ийн 10 дугаар ангийн сурагч Хайратбайн Алия, шалгарсан бол, тусгай байруудыг Толбо сумын ЕБС-ийн 10 дугаар
ангийн сурагч Ахансерийн Айсая, 11 дүгээр ангийн сурагч Балжингийн Буян-Арвижих, Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Санахын Нуржулдыз нар тус тус
эзэллээ.



