БАЯН-ӨЛГИЙ: Уулын гүйлтийн УАШТ-нд түрүүлсэн тамирчид цуврал тэмцээнд оролцох эрхээр шагнууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Явган аяллын болон уулын спортын мастер Бухатханы Хашат агсны нэрэмжит “Ulgii skyrace-2025” уулын гүйлтийн улсын аварга шалгаруулах уралдааныг Өлгий суманд зохион байгууллаа.
Тус уралдааныг
Б.Хашат агсны хүү, ”Сайр” ХХК-ийн захирал, олон улсын хэмжээний спортын мастер
Хашатын Серикийн санаачилгаар, аймгийн ЗДТГ, Биеийн тамир, спортын газар, Онцгой байдлын газар, Алтай
таван богд уулын спортын холбоо болон Монголын уулчдын үндэсний холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд 15-17
насны эрэгтэй, эмэгтэй хүүхдийн ангилалд 67 тамирчин 10 км зайд, 18-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй
насанд хүрэгчдийн ангилалд 103 тамирчин 21 км зайд Бөхөн
уулын бартаат замаар уралдаж,
хурд хүчээ сорилоо.
УАШТ-ий 21
км эрэгтэй төрөлд, 1 дүгээр байрт Н.Лувсаншарав 1:52:00, 2 дугаар байрт Ж.Мягмарсүрэн 2:06:00, 3 дугаар байрт Ө.Отгонзаяа 2:11:00 цагаар
шалгарсан бол эмэгтэйчүүдийн дундаас мөн 21
км зайд уралдан 1 дүгээр байрт Б.Дэлгэртөгс 2:24:00, 2 дугаар байранд М.Дуламсүрэн 2:25:00, 3 дугаар байрт Я.Оролзод нар хурдаллаа.
Өсвөрийн насны эрэгтэйчүүдийн дундаас 1 дүгээр
байрыг А.Алданыш 1:00:00, 2 дугаар байрыг Х.Бахитжан 1:04:00, 3 дугаар байрыг Б.Нуртилек 1:05:00 цагт замаа
дуусган барианд орж, өсвөрийн
эмэгтэйчүүдийн
эгнээнээс 1 дүгээр байрыг С.Ахгул 1:14:00, 2 дугаар байрыг Б.Удвал 1:31:00, 3 дугаар байрыг Н.Солонго 1:32:00 цагаар тус тус
эзэллээ.
Тэмцээнд амжилттай оролцож замаа дуусгасан бүх тамирчинд медаль, бүх төрлөөр эхний 10 байрт шалгарсан тамирчдад медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртээсэн бол насанд хүрэгчдийн төрлөөс түрүүлсэн эрэгтэй Н.Лувсаншарав, эмэгтэй тамирчин Б.Дэлгэртөгс нарыг 10 дугаар сарын 19-ний өдөр Малайз Улсад зохион байгуулах Дэлхийн скайраннингийн цуврал уралдаанд оролцох эрхийн бичгээр шагнаж урамшууллаа.



