СЭЛЭНГЭ: Энэ жил 10 сая мод тарина

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-15 11:22:14

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд тэргүүлэгч, түүчээлэгчээр идэвхийлэн оролцож байна.

 

Энэ утгаараа 2025 онд 10 сая мод тарихаар төлөвлөөд байгаа. Өнгөрсөн жил 24 сая мод тарьж, ургуулан улсдаа манлайлсан.

 

Өчигдөр аймгийн хэмжээнд бүх нийтээр мод тарилаа. Аймгийн төв Сүхбаатар сумын хэмжээнд гэхэд 54 байгууллагын ажилтнууд нэгдэн оролцов.

 

Тэд 5 төрлийн 1359 модыг 42 байршилд тарилаа.

 

Энэхүү тарьсан модоо тариад орхих биш, тухайн байгууллагууд цаашид усалж, тордож, хариуцан хамгаалж, ургалтыг нь хариуцах үүрэгтэй юм.