Пара жүдочид багийн ДАШТ-ээс анх удаа медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-16 13:48:02

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Казахстаны Астана хотод пара жүдогийн насанд хүрэгчдийн ДАШТ багийн барилдаанаар өндөрлөлөө.


Багийн барилдааны эрэгтэйчүүдийн төрөлд найман орны баг оролцсоноос манай жүдочид хүрэл медаль хүртэв. Тэд эхний тойрогт эзэн орон Казахстаны багт хожигдсон ч дагах барилдаанд Энэтхэгийг, улмаар хүрлийн төлөө Тайландыг буулган авснаар Монголын пара жүдогийн түүхэнд анх удаа багийн тэмцээнд шагналын тавцанд зогсох эрхтэй болсон юм.


Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг пара жүдогийн ДАШТ-д манай улс хоёр хүрэл медальтай эх орондоо ирж байна. Түүнчлэн хоёр тамирчин шагналт байрт шалгарсан аж.


関連ニュース