ӨНӨӨДӨР: “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” нийслэлийн зөвлөгөөн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-28 07:25:36

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 28 МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм


9:00 цагт: “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” нийслэлийн зөвлөгөөн Улаанбаатар зочид буудлын бага танхимд эхэлнэ. Холбогдох утас: 99127029

10:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

11:00 цагт: ОБЕГ-аас ой хээрийн түймэр болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө. Холбогдох утас: 86150069

12:00 цагт: Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн 6 давхрын хурлын танхимд Хүрээ ротари клубийн хамт олон тус төвийн нярайн эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлана. Утас: 99162939

14:00 цагт: Бүгд Найрамдах Австри Улсын Шинжлэх Ухааны Академийн Иран судлалын хүрээлэнгийн судлаач Бруно Де Никола /Ph.D / Монголын эзэнт гүрний үеийн улс төр, эдийн засаг, шашин, соёлд тал нутгийн эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг, оролцоо” сэдвээр Чингис хаан Үндэсний музейн хурлын танхим /IV давхарт/-д лекц уншина.


-Хүүхдийн спортын VIII наадам үргэлжилж байна.


-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.


Орон нутагт:

-Архангай аймагт хөдөлмөр заслын олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

-“Би эстрадын дуучин-2025” уралдаан энэ сарын 30-ныг дуустал Сэлэнгэ аймгийн Шаамар сумын соёлын төвд болно.

-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.

 

Хилийн чанадад:

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.


関連ニュース