108 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-10 09:59:18

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд 240 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.


НЗДТГ-ын мэдээлснээр, тус цэцэрлэг нь тэнхлэгээрээ 47.0м x 24.0 м хэмжээтэй, хагас зоорьтой, 2 давхар, 2857 м.кв талбай бүхий барилга юм. Түүнчлэн бүлгийн өрөө, чийрэгжүүлэх болон дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн зохион байгуулалттай аж.


Тус ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Арвин өргөө констракшн” компани хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ. 



関連ニュース