Австралийн чулуун дээрх зургууд аюулд оржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
БРИСБЕН, 2025 оны тавдугаар сарын 29 /CNN/. Баруун Австралийн алслагдсан хойгийн хаднууд дээр уугуул иргэдийн олон арван мянган жилийн өмнө зурсан сая сая зургууд, тэр дундаа хүний нүүр царайг дүрсэлсэн хамгийн эртний зургууд бий. Гэтэл хүн төрөлхтний хамгийн эртний бүтээлүүдийг агуулсан энэхүү “нээлттэй үзэсгэлэн” ойролцоо орших хийн үйлдвэрийн бохирдлын улмаас аажмаар балран арилж байгааг судалгаанууд харуулжээ.
Тодруулбал, газрын
тос, байгалийн хий олборлогч “Woodside” компани 2070 он хүртэл “Karratha” хийн үйлдвэрийг ажиллуулахыг зөвшөөрөх эсэх асуудал нь маргаан дагуулж байна. Гэтэл лхагва гарагт Австралийн Байгаль
орчны сайд Мюррей Уатт
агаарын чанартай холбоотой “хатуу
нөхцөлүүдийн” үндсэн дээр гэрээг сунгахыг зөвшөөрөхийг санал болгосон байна. Эцсийн шийдвэрийг гаргахаас өмнө “Woodside”-д хариу өгөх 10 хоногийн хугацаа бий гэж М.Уаттын мэдэгдэлд дурджээ.
Харин байгаль
хамгаалагчид болон
уур амьсгалын асуудлаар кампанит
ажил өрнүүлэгчид уг
шийдвэрийг эрс буруушааж байна. Шийдвэр гарсан тохиолдолд Баруун
Австралийн эрэгт олон арван хийн цооног бий болж, хэдэн тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаруулах юм. Иймээс уур
амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх
амлалт өгсөн засгийн газрыг шүүмжилж
байна.
“North West Shelf” гэдэг нэртэй уг төслийг 2026 онд болох COP31 бага хурлыг Австралитай хамтран зохион байгуулах хүсэлт гаргаад буй Номхон далайн орнууд ч мөн эсэргүүцэж байна. Тувалугийн Уур амьсгалын өөрчлөлтийн сайд Майна Талиа мэдэгдэхдээ, уг саналаас татгалзахыг Канберрад уриалжээ.