ЭХЭМҮТ амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа хийлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. ЭХЭМҮТ хүүхдэд амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа амжилттай хийлээ.
Ингэснээр Монгол Улсад 410 дахь, хүүхдэд 15 дахь, ЭХЭМҮТ-д анх удаа хүүхдэд амьд донороос бөөр шилжүүлэн суулгасан мэс засал болж байна.
УНТЭ, ЭХЭМҮТ-ийн хамтын ажиллагааны хүрээнд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээнд 13 настай хүүхэд орсон бөгөөд ээж нь донор болсон аж.
Манай улс хүүхдэд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг 2006 онд нэвтрүүлсэн бөгөөд УНТЭ-т түшиглэн хийж байсан юм.