ХОВД: Улаанбурхан өвчний 32 тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-06-17 11:49:23

Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Ховд аймагт өнөөдрийн байдлаар бага насны 32 хүүхэд улаанбурхан өвчний халдвар авсан байна.

Үүнээс 12 нь эдгэрсэн бол 20 нь эмнэлэг ба гэрээр эмчлүүлж байна. Ойрын хавьтлын 663 иргэнийг тандалт судалгаагаар тогтоон холбогдох зөвлөмж, тусламж үйлчилгээг үзүүлж байгаа тухай эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. 


Улаанбурхан өвчнөөс вакцинаар сэргийлэх боломжтой. Иргэдийг олон нийтийн газар явахдаа амны хаалт зүүх, бага насны хүүхдийг гадуур авч явахгүй байх, гараа тогтмол савандаж угаах, гэртээ хоёр цаг тутамд агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээ хийх, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, 9 сар болон 2 нас хүрсэн хүүхдийг улаанбурхны товлолт вакцинд хамруулахыг эмч нар зөвлөлөө.  

 


関連ニュース