ХОВД: Үерийн аюулаас сэргийлэхийг зөвлөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Хэт
хуурайшилттай энэ үед гэнэтийн аадар бороо орсны улмаас үерийн аюултай нөхцөл байдал
бий болж болзошгүй тул эрсдэлээс сэргийлэхийг зөвлөлөө.
Ойрын өдрүүдэд орсон түр зуурын аадар борооны улмаас одоогийн байдлаар алтайн нуруунаас усжих томоохон голууд болох Ховд, Буянт, Булган, Үенч, Бодонч, Төгрөг голын усны түвшин өмнөх өдрөөсөө 1-9 см-ээр нэмэгджээ.
Буянт,
Ховд голын усны түвшин үерийн аюултай түвшнээс 11 см давж үерлэсэн. Бусад голын усны
түвшин олон жилийн дунджаас давсан боловч үерийн түвшинд хүрээгүй байгаа юм.
Дээрх
гол дагуу зусаж байгаа айл өрх, иргэдийг аюулгүй байдлаа хангаж, амралт зугаалгаар
явахдаа хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг
Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.
Цаг
агаарын урьдчилсан мэдээгээр өнөөдөр 20:00 цаг хүртэл Ховд аймгийн нутгаар үүлшинэ.
Зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно.
Салхи
баруунаас секундэд 3-8 метр, зарим газраар секундэд 10-12 метр байх бол агаарын
температур уулархаг нутгаар +22+27 градус, бусад нутгаар +28+33 градус дулаан байна.