ХОВД: Баруун бүсийн эмч, мэргэжилтнүүд зөвлөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-06-28 12:57:29

Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Баруун бүсийн эмч, мэргэжилтний долоодугаар зөвлөгөөн Ховд аймагт болж байна.

Зөвлөгөөн өчигдөр эхэлсэн ба өнөөдөр олон улсын эрдэм шинжилгээний хурлаар үргэлжилж буй.

Баруун бүсийн хэмжээнд 7000 гаруй эмч, мэргэжилтэн ажиллаж, иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа.


Энэ удаагийн зөвлөгөөнд 200 орчим хүн оролцож, эрүүл мэндийн салбарын хөгжил, цаашдын зорилт, тулгамдаж буй асуудал, хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцож байна.  

Мөн ХБНГУ, БНСУ, Монгол Улсын эрдэмтэн, судлаачид болон Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Ховд аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтний төлөөлөл 20 орчим сэдвээр илтгэл тавьж, зарим эмчилгээний арга, практик ач холбогдлыг дээшлүүлэх чиглэлээр туршлага хуваалцаж байгаа юм.    


Дээрх үйл ажиллагааг зохион байгуулахад Ховд аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, БОЭТ, Ач анагаах ухааны их сургууль, Монголын анагаах ухааны академи хамтран ажиллалаа. 

関連ニュース