ХӨВСГӨЛ: Бэсрэг наадамд сумын заан Б.Хадбаатар түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны долоодугаар сарын 2 / МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээний орон нутагтаа амьдардаг бөхчүүд Өгөөмөрт байрлах амралтад гал болон гарч баяр наадмын бэлтгэлээ хийж байна.
Бөхчүүдийн дунд сорилго бэсрэг наадам болж, хүчит 64 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас, Баянзүрх сумын харьяат, сумын заан Б.Хадбаатар түрүүлж, Арбулаг сумын харьяат, сумын заан C.Үүртуяа үзүүрлэж, Баянзүрх сумын харьяат, сумын заан Б.Батбаясгалан, Рашаант сумын харьяат, сумын заан н.Буянхишиг нар их шөвөгт шалгарлаа.
Энэ жилийн галыг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол Улсын начин Бавуудоржийн Баянмөнх ахалж, 40 гаруй бөхчүүд бэлтгэл сургуулилалт хийж байна.