ХОВД: Оюутан цэргүүд тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-08-11 09:17:33

Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 11 /МОНЦАМЭ/.  “Оюутан цэрэг-2025” цэргийн мэргэжил олгох сургалтад энэ жил баруун бүсийн аймгуудаас 120 гаруй оюутан хамрагдсан юм. Тэд Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангид алба хаасан ба энэ сарын 10-нд цэргийн тангараг өргөлөө.

  

Тангараг өргөх ёслолд Ховд аймгийн удирдах ажилтнууд, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, Цэргийн штабын төлөөлөл болон иргэд оролцлоо.  

“Оюутан цэрэг” сургалт  ийнхүү  11 дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна. Өнгөрсөн хугацаанд тус сургалтад баруун бүсийн аймгуудаас 800 орчим оюутан хамрагдаж, цэргийн эрдэмд суралцжээ.


“Оюутан цэрэг” хөтөлбөр  нь их, дээд сургууль, коллежийн оюутнуудыг суралцах хугацаанд нь эрчимжсэн цэргийн сургалтад хамруулж, цэргийн албыг тусгай хөтөлбөрөөр хаах боломж олгодог. Мөн цэрэг эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, залуусыг эх орноо батлан хамгаалах бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй болгон төлөвшүүлэх зорилготой юм.      

関連ニュース