Хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмж гардуулан өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-04 16:39:55

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Үндэсний гал түймэртэй тэмцэх газраас хамтын ажиллагааны хүрээнд Онцгой байдлын байгууллагад 300 нэр төрлийн хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.


Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “БНСУ-ын Үндэсний гал түймэртэй тэмцэх газраас гардуулсан энэхүү хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмж нь Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хамгаалалт, аюулгүй ажиллагааг сайжруулж, гамшгийн голомтод ажиллах бэлтгэл, чадавхыг нэмэх болно. Цаашид хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах, олон улсын хамтын ажиллагаанд үлгэр жишээ түншлэл бий болгоно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.



Хоёр орны гамшгаас хамгаалах байгууллагуудын хамтын ажиллагаа 2006 оноос эхэлж, өдгөө хүний нөөцийг чадавхжуулах сургалт, дадлага, судалгаа шинжилгээ, сайн дурын ажиллагаа, техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг зэрэг чиглэлээр өргөжиж байна.





関連ニュース