“BRT тусгай замын автобус” төслийн ТЭЗҮ-ийг хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-05 09:15:21

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн "BRT тусгай замтай автобус" төслийг нэвтрүүлэхээр төлөвлөн, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ТЭЗҮ-ийг боловсруулж, Зам, тээврийн яамны Авто тээврийн дэд зөвлөлөөр хэлэлцүүллээ. 


Азийн хөгжлийн банкны зөвлөх “Far East Mobilty” компаниас тусгай замын автобус зорчих коридорын харьцуулсан судалгааны "BRT тусгай замын автобус" төслийн хүрээнд урьдчилсан төлөвлөлтөөр Ард Аюуш, Энэбиш, Их тойруугийн өргөн чөлөө, Намъянжү, Их хүрээ гудамжийг холбосон нийт 12.9 км урт, 19 зогсоолтой байгуулна. Төслийг 2026-2030 онд хэрэгжүүлэх юм.


Төслийг хэрэгжүүлснээр нийтийн тээврийн үйлчилгээний хурд, найдвартай байдал нэмэгдэж, замын түгжрэл багасан, иргэдийн зорчих хугацаа богиносохын зэрэгцээ агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулна. Мөн өдөрт 25-35 мянган зорчигч тээвэрлэх бөгөөд замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 12.6 хувиар нэмнэ гэж тооцоолжээ.

 

関連ニュース