“Jaguar Land Rover” үйлдвэрлэлээ гурав дахь долоо хоногтоо түр зогсооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-09-18 14:55:38

ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 18 /TechCrunch/. Их Британийн тансаг зэрэглэлийн авто машин үйлдвэрлэгч Jaguar Land Rover энэ сарын эхээр болсон цахим халдлагын улмаас авто машины үйлдвэрлэлээ наад зах нь есдүгээр сарын 24 хүртэл сэргээхгүй гэдгээ мэдэгджээ.


Үйлдвэрлэлийн түр зогсолт гурав дахь долоо хоногтоо үргэлжилнэ гэдгийг тус компанийн зүгээс хамтран ажиллагсад, ханган нийлүүлэгчид, түншүүддээ мэдэгдсэн байна. Дэлхий даяарх үйл ажиллагаагаа дахин эхлүүлэхэд цаг хугацаа шаардлагатай тул ийнхүү хойшлуулжээ.


BBC телевизийн мэдээлснээр, үйлдвэрлэл түр зогссоны улмаас долоо хоногт ердийн үеийнх шиг 1000 машин үйлдвэрлэж чадахгүй тул долоо хоног бүр хамгийн багадаа 50 сая фунт.стерлингийн /ойролцоогоор 68 сая ам.доллар/ хохирол учирна гэсэн тооцоо гарсан байна. Британийн өдөр тутмын The Telegraph сонинд мэдээлэхдээ, хохирлын хэмжээг 72 сая фунт.стерлинг /100 сая ам.доллар/ гэж тооцоолжээ.


Харин “Jaguar Land Rover-ийн ханган нийлүүлэгчид удаан үргэлжлэх түр зогсолтыг тэсвэрлэхгүй байх вий, дампуурах вий хэмээн санаа зовниж эмээж байна.

 


関連ニュース