Сонгинохайрхан дүүргийн задгай спорт цогцолборыг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын санаачилгаар Сонгинохайрхан дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт 24 нэгж талбар, 2.1 га талбайг чөлөөлж, задгай спорт цогцолборын ажлыг эхлүүлсэн.
Тус цогцолборын гүйцэтгэгчээр “Аглуут” компани ажилласан бөгөөд 3х3 болон 5х5 сагсан бөмбөгийн талбай, газрын теннисний хоёр талбай, зургаан эгнээтэй гүйлтийн зам, хүүхдийн тоглоом болон бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, 100 автомашины зогсоолоос бүрджээ. Ийнхүү дөрвөн жил орчим үргэлжилсэн бүтээн байгуулалт биеллээ олж дүүргийн спорт цогцолборын албан ёсоор нээлээ.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр хөлбөмбөгийн U9, U11 насны ангиллын тэмцээний ялагчийг тодруулж, цомын эзнээр “Дэрэн” клуб тодорсон байна. Тус спорт цогцолборыг нээснээр хүүхэд, залуучууд спортоор хичээллэхээс гадна иргэд бялдаржуулах талбай дээр чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрджээ.