ХӨВСГӨЛ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойд зориулсан түр үзэсгэлэн дэлгэлээ

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2025-10-20 17:33:45

Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монголын Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт  100 жилийн ойн хүрээнд  Хөвсгөл аймгийн Төв музейд түр үзэсгэлэнг дэлгэлээ.


Тус үзэсгэлэнд Хөвсгөл аймгийн Хүүхдийн байгууллагын түүхэн үеийн гэрэл зураг, бөмбөр, бүрээ, туг, лого авч байсан шагналууд зэргийг дэлгэн үзүүлжээ. Түр үзэсгэлэн энэ сарыг дуустал олны хүртээл болно.