СЭЛЭНГЭ: Бэлчир бүсийн багш нар аймгийн аваргын шилжин явах цомын эзэд боллоо

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-29 07:16:07

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах “Багш-2025” спортын 5 төрөлт тэмцээн өнгөрсөн өдрүүдэд Цагааннуур суманд амжилттай болж өндөрлөлөө.

 

Тэмцээнд Сэлэнгэ аймгийн Бэлчир, Орхон, Ерөө, Хараа, Сэлэнгэ бүсийн 250 гаруй багш нар хурд хүч, авхаалж самбаагаа сорьж өрсөлдсөн байна.

 

Ингээд тэмцээний шатрын эрэгтэй төрөлд Орхон бүсийн багш нар тэргүүлж, Сэлэнгэ, Бэлчир бүс удааллаа. Эмэгтэй төрөлд Ерөө бүсийн багш нар тэргүүлж,  Орхон, Хараа бүс удаалсан байна. Мөн тэмцээний ширээний теннисний эрэгтэй төрөлд Хараа бүс, эмэгтэй төрөлд Бэлчир бүс, шагайн харваанд Хараа бүс тус тус тэргүүлжээ.

 

Уламжлалт тэмцээний волейболын эрэгтэй, эмэгтэй төрөлд Бэлчир бүс, сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй төрөлд мөн Бэлчир бүсийн багш нар илүүрхсэн байна.

 

Волейболын тэмцээний эрэгтэй "Шилдэг холбогч"-оор Хараа бүсийн багш М.Энхболд, эмэгтэй "Шилдэг холбогч"-оор Орхон бүсийн багш Э.Сэлэнгэ, эрэгтэй "Шилдэг хамгаалагч"-аар Бэлчир бүсийн багш Ж.Итгэл, эмэгтэй Шилдэг хамгаалагч"-аар Хараа бүсийн багш Н.Мөнхзаяа, эрэгтэй "Шилдэг довтлогч"-оор Орхон бүсийн багш О.Оргил, эмэгтэй "Шилдэг довтлогч"-оор Бэлчир бүсийн багш Б.Дэлгэр-Уянга нар тодорчээ.

 

Тэмцээний сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй "Шилдэг тоглогч"-оор Бэлчир бүсийн багш Г.Даваадорж, эмэгтэй "Шилдэг тоглогч"-оор Бэлчир бүсийн багш Э.Хүслэн, эрэгтэй "Шилдэг холбогч"-оор Орхон бүсийн багш Б.Амартүвшин, эмэгтэй "Шилдэг холбогч"-оор Хараа бүсийн багш П.Мөнхнасан, эрэгтэй "Шилдэг хамгаалагч"-аар Хараа бүсийн багш Б.Өнөболд, эмэгтэй "Шилдэг хамгаалагч"-аар Орхон бүсийн багш Э.Сэлэнгэ нар тодорч багийн ниййлбэр дүнгээр Бэлчир бүс шалгарч шилжин явах цомын эзэд болжээ.

 

Удаах байруудад Орхон, Хараа бүсийн багш нар шалгарсан байна.