ДАШТ-ий тасалбартай хүмүүст Америкийн визийг түргэвчилсэн байдлаар олгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /KAZINFORM/. Хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн гаргасан АНУ-ын визийн мэдүүлгийг богино хугацаанд хянан шийдвэрлэх үүднээс Д.Трампын засаг захиргаа FIFA Pass гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухай телевизийн NBC News суваг мэдээлснийг Кazinform агентлагийн сурвалжлагч уламжиллаа.
Уг хөтөлбөрийн хүрээнд FIFA-гаар дамжуулан ДАШТ-ий тасалбарыг худалдан авсан хүмүүс түргэвчилсэн байдлаар ярилцлагад орж, Америкийн жуулчны виз авах боломжтой ажээ. "Хэрвээ танд ДАШТ-ий тасалбар байгаа бол давуу эрхээр виз авах дараалалд бүртгүүлэх боломжтой" гэж ФИФА-гийн Ерөнхийлөгч Ж.Инфантино даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай Цагаан ордонд уулзах үеэрээ тайлбарласан байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн
дарга Марко Рубиогийн хэлснээр, виз олгоход туслуулахын тулд 400 гаруй ажилтныг
“нэмэлт хүч” болгон дэлхий даяарх АНУ-ын консулын газрууд руу илгээжээ. Ингэснээр дэлхийн улс
орнуудын 80 орчим хувийнх нь иргэд 60 хоногийн дотор виз авахын тулд дараалалд
бүртгүүлэх боломжтой.
Ирэх онд Канад, Мексик, АНУ-ын 16 цэнгэлдэх хүрээлэнд болох ДАШТ-ий 104 тоглолтыг 7,1 сая хүн үзнэ хэмээн тооцоолжээ.
Ерөнхийлөгч Д.Трамп уг тэмцээнийг
өөрийн үйл ажиллагааны чухал чиглэл гэж тодорхойлсон билээ.
Ulaanbaatar