МАН-ын Бага хурлын анхдугаар хуралдаан болж, удирдлагын багаа сонгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2025-11-19 09:06:30
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлаас шинээр байгуулсан Бага хурлын анхдугаар хуралдаан өчигдөр болж, удирдлагын багаа шинээр сонгожээ.


Монгол Ардын намын дарга Н.Учралын санал болгосноор МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар Я.Содбаатарыг улирааж, намын орон тооны Нарийн бичгийн даргаар Н.Энхбаатар, Б.Пүрэвдагва, Ө.Золбаяр, С.Мөнгөнчимэг, М.Цэлмүүн нарыг, орон тооны бус Нарийн бичгийн даргаар Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, Д.Мөнхсайхан нарыг, намын Удирдах зөвлөлийн гишүүнээр 39 хүнийг, намын санхүүгийн дотоод аудиторын албан тушаалд Ц.Норовжамцыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар сонгож баталжээ.


Мөн МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар П.Мөнхтөрийг, тус хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны даргаар Б.Амарсанааг сонгосон байна.


関連ニュース