Увс нуур орчимд нуурын нөлөөгөөр хялмаална
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Нутгийн зүүн хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуур орчимд нуурын нөлөөгөөр хялмаална. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн
зүүн хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр
хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруунаас секундэд 3-8 метр.
Дархадын
хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -11-16
градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө голын
хөндийгөөр -5-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангай, Хэнтийн нурууны
өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1+6 градус дулаан, бусад
нутгаар 0-5 градус хүйтэн байна.
Цаг агаар ихэнх
нутгаар тогтуун, хүйтний эрч өдөртөө суларна.
Ulaanbaatar