Ерөнхий сайд Г.Занданшатар резидент эмч нарыг нэмж ажиллуулахыг үүрэг болголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-22 16:30:24

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт өнөөдөр ажиллалаа.


Нийслэийн БЗД 430 мянга гаруй хүн амтай. Нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 85 хувь нь хүүхэд байна. Өнөөдрийн байдлаар 252 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт өнгөрсөн шөнө 417 хүүхэд иржээ. Хоногт 240 гаруй хүүхэд ирдэг байсан бол сүүлийн 24 цагт ачаалал хоёр дахин нэмэгдсэн учир эмч, ажилчдын тоог 2-4 дахин нэмэгдүүлжээ.


Ерөнхий сайд Г.Занданшатар 48 цагийн дотор ачаалал багатай эмнэлгүүдээс эмч нарыг дайчлах, АШУҮИС-тай хамтарч, резидент эмч нарыг нэмж  ажиллуулахыг үүрэг болголоо.


Мөн амбулатори дотор тусгай түр өрөө нээж, зөвхөн хүүхдүүдэд үйлчлэх зэргээр ээлжийн зохицуулалтыг шуурхай хийж ажиллахыг сануулав. Түүнчлэн ханиад, томуугийн шинжилгээ болон эмчилгээний зардлыг бүрэн даатгалд хамруулах асуудлыг судлан танилцуулахыг албаныханд даалгав.


 

関連ニュース