“Муурын байшин” жүжгийг “мюзикл” хэлбэрээр тайзнаа тавьлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙАДБ-ийн Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид Чингис хотын хүүхэд залуучууддаа зориулж, Оросын нэрт зохиолч Маршакын “Муурын байшин” мюзиклийг энэ сарын 14-17-ны өдрүүдэд тус бүр 3 удаа тайзнаа тоглолоо.
Нийт хоёр бүлэг, таван үзэгдэлтэй тус жүжгийг Сүхбаатар аймгийн театр анх тоглож байсан бөгөөд Хэнтий аймаг мюзикл хэлбэрээр тайзнаа тавьсан хоёр дахь аймаг болсноороо онцлог юм. Жүжигт бүх амьтад тус тусын амьдралтай байдаг, үүн шиг та бидний зорилго мөрөөдөл өөр өөр болохыг харуулахыг зорьдог байна.
Муурын байшин мюзиклийн ерөнхий продюссероор МУГЖ Ц.Төвшинтөгс, ерөнхий найруулагчаар МУСТА н.Далай нар ажиллажээ. Гол дүрд: Эзэн мууранд дуучин А.Алтансаруул, Василы мууранд бүжигчин П.Батцэнгэл, Ухна ямаанд дуучин Н.Ганзолбоо, Эм ямаанд дуучин Х.Хатанцэцэг, Азарган тахианд хөгжимчин Д.Одгэрэл, Эм тахианд дуучин Б.Эрдэнэтуяа, Гахайнд дуучин Ш.Уранцэцэг, Хэрээнд дуучин Э.Ганзолбоо болон хөгжимчин Т.Мөнхтөр, Гахайн торойнд дуучин П.Оюунтуяа болон СТА хөгжимчин Г.Алтансувд, Муурын өвөгт дуучин Б.Наранбаяр, Минжинд СТА дуучин Ш.Сүхбат болон дуучин Э.Даваадорж нар тогложээ. Хөгжмийн зохиолчоор МУСТА Б.Мөнхжаргал, найрал дууны багшаар МУСТА Б.Энхбаяр, бүжиг дэглээчээр МУСТА н.Ганбаяр, тайзны зураачаар МУСТА н.Гантулга, дуу шуумны техникчээр Б.Баярбат, гэрлийн техникчээр А.Баяржаргал, тайзны засал чимэглэлчнээр Ч.Цолмон, Д.Дарханбаатар, Б.Амархүү, н.Тэмүүлэн нар тус тус ажилласан байна.
Жүжигт Хан Хэнтий чуулгын нийт 50 гаруй уран бүтээлчид, арын албаныхан оролцжээ. Өмнө нь тус хамт олон “Унагалдай ба түүний нөхөд” хэмээх хүүхдийн уран бүтээлийг үзэгч түмэнд хүргэж байсан удаатай.
Д.Одонтунгалаг