Далд уурхай 6.0 сая дах тонн хүдрээ олборлов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймаг дахь Бор-Өндөрийн далд уурхай 2003 онд 3.0 сая дах тонн хүдрээ олборлож байсан бол 2016 онд 6.0 сая дах тонн хүдэр гаргасан байна.
Тус уурхай 1983 онд байгуулагдан, ашиглалтын 2 босоо гол амаар олборлолт явуулж ирсэн бөгөөд уурхайгаас жилд 100.0 мян.тн хайлуур жоншны хүдэр олборлодог аж.
Далд уурхай 2010 оныг хүртэл 4 дүгээр түвшинд буюу газрын гадаргаас 200 м-ийн гүнд олборлолт явуулж байсан бол өнөөдөр 5 дугаар түвшинд, 250 м гүнд уурхайчид ажиллаж байна.
Энэ онд 6 дугаар хүдрийн биетийг нээн ашиглах бэлтгэл ажлыг ханган, зураг төслийг боловсруулаад байна.
Д.Одонтунгалаг