Хятад, Өмнөд Солонгос, Японы дээд хэмжээний уулзалт удахгүй болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-16 15:21:21

ВАШИНГТОН. /TASS/. Хятад, Өмнөд Солонгос, Японы гурван талын дээд хэмжээний уулзалт хоёр долоо хоногийн дараа Сөүлд болно. Энэ тухай АНУ-д айлчилж буй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Вашингтон хотын Стратеги, олон улс судлалын төвд үг хэлэхдээ мэдэгджээ.

“Хоёр долоо хоногийн дараа бид Солонгос-Япон-Хятадын гурван талын дээд хэмжээний дээд хэмжээний уулзалтыг Сөүлд хүлээн авна” гэж Өмнөд Солонгосын удирдагч мэдэгдсэн байна. Ингэхдээ тэрбээр гурван жил хагасын дараа ийм уулзалт хийж байгаа болохыг онцлон тэмдэглэжээ. “Энэ нь Зүүн Хойд Азид энх тайван, тогтвортой байдлыг хангахад, мөн Солонгос-Японы харилцааг сайжруулахад маш чухал боломж юм” гэж Пак Гын Хэ хэлсэн байна. Тэрбээр мөн удахгүй болох дээд хэмжээний уулзалт “хоёр орны харилцаанд учирч буй саад тотгорыг арилгаж, нийтлэг ирээдүйд хөтлөх арга замыг чин сэтгэлээсээ хэлэлцэх боломж олгоно” гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.

Д.Жаргал

 

関連ニュース