“Хан Хэнтийн түүх, өв соёлын дээжис” ном хэвлэгдэн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-02-15 11:24:37

Хэнтий аймгийн музейн хамт олон ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачидтай хамтран “Хан Хэнтийн түүх, өв соёлын дээжис” номыг бүтээжээ.

Даяаршлын давалгаа хүчээ авч буй орчин үеийн нийгмийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан ард иргэдэд эх түүхээ дээдлэх, эх оронч сэтгэл оюуныг төлөвшүүлэх зорилготой бүтээгдсэн энэхүү ном нь 4 бүлэг, хавсралт мэдээллээс бүрдсэн аж.

Номонд Хэнтий аймгийн түүх соёлын хөдлөх хийгээд үл хөдлөх дурсгалууд, музейн үзмэр бүтээл, соёлын биет бус өв буюу Хэнтий аймгийн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, өвлөн суралцагч нарын мэдээлэл, үзэсгэлэн төгс байгалийн зураг, аялал жуулчлалын үйл ажиллагааг шинжлэх ухааны ул суурьтай тайлбар сэлттэйгээр багтаасан бөгөөд агуулгын хувьд мэргэжлийн түвшинд бүтээгдсэнээрээ онцлогтой юм.

“Хэнтий аймгийг зорин ирэх аялагчдад,  иргэн бүрийн эх түүхээ уншин судалж, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд “Хан Хэнтийн түүх, өв соёлын дээжис” ном тодорхой хувь нэмэр болно гэдэгт бид итгэлтэй  байна” хэмээн Хэнтий аймгийн Музейн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Эрдэнэсувд тодотголоо.

Д.Одонтунгалаг

関連ニュース