Алдарт эхийн одонгийн бүртгэл энэ сарын 20-иос эхлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-02-16 15:21:36

Увс аймагт шинээр Алдарт эхийн одон авах эхчүүдийг энэ сарын 20-оос бүртгэж эхлэх юм байна.

Бүртгэл ирэх сарын 15-ыг хүртэл явагдах тул алдарт эхийн 1, 2-р зэргийн одон хүртэх эхчүүд холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн Улаангом сумын ИТХ-ын ажлын албанд ирүүлэх ёстой аж. Үүнээс гадна жилд нэг удаа алдарт эхийн 1-р зэргийн одонтой эхчүүдэд 200 мянга, 2-р зэргийн одонтой эхчүүдэд 100 мянган төгрөгийн урамшууллыг сар шинийн өмнөхөн олгодог уламжлалтай билээ. Уг мөнгө хэдийгээр олгогдох нь одоогоор тодорхойгүй, хүлээлттэй байна.

“Алдарт эхийн одон олгох журмын дагуу дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд алдар эхийн 2-р одон, зургаа ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өгсөн эхчүүдэд алдар эхийн 1-р одон олгодог. 2017 онд шинээр алдарт эхийн одон хүртэх эхчүүд  маань 3-р сарын 15-аас өмнө бүртгэлээ хийлгэх хэрэгтэй байна” хэмээн Улаангом сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Очирбат хэлэв.

Б.Батхүү

 

関連ニュース