120 өрх түрээсийн орон сууцанд хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-02-16 22:50:34

ТОСК-ийн төлөөлөгчид Хэнтий аймагт 3 хоног ажиллаж, аймгийн ЗДТГ-тай хамтран 120 өрхийг түрээсийн орон сууцанд хамрууллаа.

Уг байранд хамрагдах хүсэлтэй 400 гаруй иргэд аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-т хүсэлтээ ирүүлснээс журмын дагуу шалгаруулалтын болзол хангасан иргэдийг эрэмбэлсэн байна. Үүнд ахмад настныг хамгийн өндөр настай болон гавьяа шагналаар нь, төрийн албан хаагчийг олон жил ажилласнаар нь гэх мэт үзүүлэлтээр дүгнэжээ.

Иргэд цагаан сарын босгон дээр ийнхүү шинэ байрандаа орох болсондоо туйлын баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Харин шалгуурын болзол хангасан ч эрэмбээр хасагдсан иргэд цаашдаа дахин Хэнтий аймагт түрээсийн байр хөтөлбөр хэрэгжих, эсвэл иргэд түрээсэлж буй байрнаасаа гарсан тохиолдолд хамгийн түрүүнд орох боломж нь нээгдэж байгаа юм байна.

Ирэх даваа гаригт түрээсийн орон сууцанд орох 120 өрхөд байрных нь түлхүүрийг гардуулахаар болжээ.

Д.Одонтунгалаг

関連ニュース