Хэнтий аймгаас “Улсын аварга малчин” тав төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-02-22 22:13:21

Хэнтий /МОНЦАМЭ/. Сар шинийн босгон дээр Хэнтий аймгийн таван малчин “Улсын аварга малчин”-аар тодорлоо.

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн малчин Жамсрангийн Өлзийсайхан, Баянхутаг сумын Цантын хоолой багийн малчин Лувсанцэдэнгийн Мөнхдагва, Биндэр сумын Мандалхаан багийн малчин Гэндэнгийн Сүхбаатар, Норовлин сумын Ангирт багийн малчин Сэнгээгийн Энхбаатар, Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн малчин Цанлигийн Даш нар энэ эрхэм хүндтэй шагналын эзэд болжээ.

Мөн “Аймгийн аварга малчин”-аар 30 малчин шалгарч, шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ маргааш тус аймгийн төвд зохион байгуулагдах гэж байна. 

Өнгөрөгч 2016 он Хэнтий аймгийн ХАА-н салбар амжилтаар дүүрэн байж, малчид нь малаа 5 төрөл дээр өсгөж, 3,9 сая мал тоолуулж, нийт малынхаа тоогоор улсад зургаад эрэмбэлэгдсэн амжилт үзүүлээд байна.

Д.Одонтунгалаг

関連ニュース