Хэнтий аймгийн болон Бор-Өндөр сумын МАН-ын хороо шилдгээр шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Монгол Ардын Намын хороо 2016 оны ажлаараа улсын шилдэг намын хороогоор тодорчээ.
Монгол Ардын Намын бодлого шийдвэр, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг сонгогч олонд сайтар сурталчлан, 2016 онд УИХ болон орон нутгийн сонгуулийг амжилттай зохион байгуулж, УИХ-ын сонгуульд МАН-аас 3 гишүүн, орон нутгийн сонгуульд 12 суманд ялалт байгуулж, мөн сумын шат шатны сонгуулиудад ялалт байгуулсан учир ийнхүү МАН-ын шилдэг намын хороогоор шалгарсан аж.
Шагналыг 2 дугаар сарын 26-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд МАН-ын удирдах зөвлөлийн гишүүдээс Хэнтий аймгийн МАН-ын дэд дарга Д.Нямбаатар гардан авчээ.
Хэнтий айгийн МАН-ын хороо нь 1924 оны 6 дугаар сарын 5-нд байгуулагдаж байсан бөгөөд өдгөө 19 хороо, 102 үүр, 7000 гаруй гишүүдтэй болон жилээс жилд өргөжин тэлсээр байгаа юм.
Мөн жил бүр орон нутгийнхаа хөгжилд оруулсан хувь нэмэр, намын бодлого шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэн ажиллаж буйгаар нь намын анхан шатны байгууллагуудыг дүгнэдэг уламжлалаар Бор-Өндөр сумын МАН-ын хороо тэргүүлж, шилдэг намын хороогоор шалгарлаа. Шагналыг 3 дугаар сарын 3-ны өдөр аймгийн МАН-ын хорооны дарга Н.Ганбямба гардуулж, тус сумын МАН-ын хорооны дарга П.Чинбат гардаж авлаа. Бор-Өндөр сумын МАН-ын хороо нь 1981 онд байгуулагдсан бөгөөд одоо 420 орчим гишүүд дэмжигчидтэй аж.
Д.Одонтунгалаг