АНУ тив хоорондын пуужин амжилттай туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-22 15:41:08

ВАШИНГТОН. /TASS/. Тив хоорондын “Minuteman 3” баллистик пуужингийн туршилт нь амжилттай болсныг АНУ-ын Агаарын цэргийн хүчин мэдээллээ. 

Уг пуужинг Калифорни муж улсын Лос-Анжелес хотоос баруун хойш оршдог эрэг дэх агаарын цэргийн Ванденбер баазаас орон нутгийн цагаар 05 цаг 45 минутад харважээ.

Сургуулилтын цэнэгт хошуу тээсэн “Minuteman 3” харвасан газраас 6700 орчим км зайд Номхон далайн Маршаллын арлууд орчимд байгаа амжилттай устгасан байна.

“Washington Post” сонинд мэдээлснээр, Америкийн Агаарын цэргийн хүчний Хойд Дакота, Вайоминг болон Монтана муж улсад оршдог гурван  цэргийн баазад 450 орчим ийм пуужин байдаг аж.

Д.Жаргал

 

関連ニュース