Киргизстаны Шадар сайд зам тээврийн ослоор нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-10-07 15:20:17
БИШКЕК. /Спутник/. Киргизстаны Шадар сайд Темир Джумакадыров өнөөдөр зам тээврийн ослоор нас баржээ.

Оросын “Спутник” агентлагийн мэдээлснээр, өнөө өглөөний  7:30  цагийн үед Киргизстаны нийслэл Бишкек хотоос холгүй орших газарт “Тоёота Ланд Крузер” маркийн автомашин болон нэгэн ачааны машин мөргөлджээ.
 
“Тоёота Ланд Крузер”-т жолоочоос гадна хоёр хүн сууж явсны нэг нь Киргизстаны Шадар сайд Т.Джумакадыров бол нөгөөх нь түүний туслах Нурлан Джамгырчиев аж.

Өнгөрсөн наймдугаар сард шадар сайдаар томилогдсон Т.Джумакадыров нь энэ сарын 15-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хянаж шалгахаар Талас муж руу явж байсан  гэж Киргизстаны Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
 
Г.Доржханд
関連ニュース